RED BULL ертөнцөөр аялцгаая

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

RED BULL ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ!

Red Bull нь 1987 онд байгуулагдаж, Зүүн Азийн нэмэлт ундаанаас санаачлан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс гадна эрч хүчний ундаа хэмээх цоо шинэ ангиллыг бий болгосон юм. 1997 оноос хойш Red Bull нь “Red Bull gives you wings” хэмээх урианы дор аливаа реклам, зар сурталчилгаагаа хийж, авьяас чадварлаг хэн бүхнийг спортын бүхий л төрөлд хамгийн өндөрлөгт гарах боломжтой, гарч чадна гэдгээ ч харуулсан билээ. МСМ Бетастар ч мөн адил дээрх уриа, зорилгын хүрээнд хамтран ажиллаж байна.

F1-ээс 10.
Red Bull нь аливаа спортын багийг ивээн тэтгэдэггүй, харин Red Bull спорт багуудыг эзэмшдэг. Тэдгээрийн нэг болох Red Bull Racing баг нь одоогоор “Oracle Red Bull Racing” нэрээр өрсөлддөг бөгөөд  2023 оны 5 сарын 28-нд Монакогийн вант улсын алдарт Монако тойрогт  “Монако Гран При 2023” Формула 1 мото уралдаанд эхний 2 байрыг эзэллээ. Макс Верстаппен нь “Монако Гран Прид” ийнхүү хоёр дахь удаагаа түрүүлж, Oracle Red Bull Racing-ын дэлхийн аварга, Формула 1-ийн аварга шалгаруулах тэмцээний шатаа ахиулж, 2023 онд дөрөв дэх ялалтаа авсан юм.

BREAKING BEYOND БҮЖГИЙН ТЭМЦЭЭН.

Зөвхөн спортоор зогсолтгүй, Red Bull нь дэлхийн өнцөг булан бүрд орших брейк, хип-хоп бүжгийн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Breaking Beyond” дэлхийн шилдэг брейк бүжгийн тэмцээн бүхий шоу нэвтрүүлгийг өөрсдийн “Red Bull TV”-ээр танилцууллаа. Та энэхүү нэвтрүүлгээр Гома (Конго), Токио (Япон), Лас Вегас (АНУ), Роттердам (Нидерланд), Сан Пауло (Бразил), Нью-Йорк (АНУ) зэрэг томоохон хотуудын бүжгийн түүх, соёл юугаараа ялгаатай болохыг олж мэдэх боломжтой.

RED BULL GIVES YOU WINGS.
RED BULL ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ.

MSM Blogs
MSM Blogs
MSM Blogs
MSM Blogs
MSM Blogs

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!