ТҮРЭЭС ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Түрээсийн менежерийн удирдлага дор өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэнэ.
- Засварын хэлтэс дээрх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг хянах.
- Тоног төхөөрөмжийн Засвар үйлчилгээ нь төлөвлөгөө графикийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих. Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт үйлчилгээг (ТҮ) болон засварын ажлыг сар, долоо хоног, өдрийн нарийвчлалтай гаргах.
- Засвар, ТҮ-д шаардлагатай сэлбэгийн хэрэгцээг гаргаж, сэлбэгийн бэлэн байдлыг хангах тал дээр сэлбэгийн хэлтэстэй хамтарч ажиллах.
- Шаардлагатай сэлбэгийг Сэлбэгийн агуулахаас захиалах.
- Сэлбэгийн хэлтэст дараагийн өдрийн засварын ажилд шаардлагатай болох сэлбэгийн талаар мэдээлэх.
- Харилцагчид имэйл илгээх утсаар холбогдох зэргээр дараагийн төлөвлөгөөт засвар үйлчилгээний талаар мэдэгдэх, хугацааг тодруулах.
- Түрээсийн тоног төхөөрөмжүүдэд графикийн дагуу солигдсон үндсэн эд ангиудын бүртгэлийг хөтлөх, тоног төхөөрөмжийн хувийн хэрэгт бүртгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- 2 жилийн ажлын туршлагатай
- Автомашин, уул уурхайн бизнесийн орчинд хамгийн багадаа 2 жил ажилласан туршлагатай
- Механикийн туршлага бас сайн харилцааны ур чадвартай байх
- Сагстай өргөгч болон сэрээт ачигчын үнэмлэхтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Борлуулалтын урамшуулалт цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Уян хатан ажлын цаг
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх