КАСС
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог хүлээн авч, хийж гүйцэтгэнэ.
- Үйлчилгээний нэхэмжлэх болон баримтуудыг цаг тухай бүрд үнэн зөв, алдаагүй бэлтгэх, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн эсэхэд хяналт тавих
- Тухайн өдөр хийгдсэн төлбөрийн жагсаалттай нэхэмжлэлүүдийг тулган баталгаажуулж орлогын тайланг бэлтгэх, мэдээ явуулах
- Үйлчлүүлэгчийн болон автомашины карт баримт бичигт үндэслэн бүртгэх, мэдээллийг системд үнэн зөв байдлыг хангах, шинэчлэх.
- Үйлчилгээний зөвлөхүүдтэй уялдаа холбоотой ажиллах, ERP системд нээлттэй байгаа ажлын захиалгуудыг тогтмол хянах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж төгссөн, касс болон няравын ажил хийж байсан бол давуу тал болно,
- MS оффис болон ERP систем дээр ажиллах чадвартай
- Нягт нямбай, тооцооны ажлыг алдаагүй хөтлөх чадвартай
- Харилцааны соёлтой, шуурхай, цэгцтэй, нямбай, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай,
- Англи хэлний мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажлын цаг 8:00-17:00
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх