News

JACK DANIEL’S & MCLAREN АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ

2023.08.23

McLAREN RACING болон Jack Daniel’s нар Теннесси вискиний тусгай загвараа зарлалаа.

ШИНЭ САВЛАГААНЫ ТУСГАЙ ЗАГВАР
Jack Daniel’s-ийн тусгай загварт McLaren-ийн өвөрмөц papaya (улбар шаргал) өнгө, захиалгат шошго, сав баглаа боодлыг өөрчлөв.
Jack Daniel’s нь McLaren Formula 1 багтай хамтран ажиллаж, түншлэл болсныхоо баярыг тохиолдуулан тусгай загварыг бүтээж, тус 2 брэндийн түүхэн мөчийг үнэнч шүтэн бишрэгчид эзэмших боломжтой боллоо.

Jack Daniel’s Теннесси вискиний энэхүү гайхалтай, тусгай лонхны загвар нь мөн эдгээр алдартай брэндүүдийн ард байх, анхдагч үүсгэн байгуулагч болох ноён Jasper Newton Daniel болон Bruce McLaren нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм. Энэхүү тусгай загвар бүхий Jack Daniel’s-ийг 2023 оны Formula 1 уралдаан зохион байгуулагдах хотуудаар худалдаалагдаж эхэлсэн билээ.

Томоохон хоёр брэнд хамтын ажиллагаагаа өөрсдийн баялаг түүхийн эхлэлийг тавьж, гагцхүү шүтэн бишрэгчдэдээ сэтгэл хөдөлгөм, өвөрмөц зүйлийг харуулахыг зорьжээ. 2023 оны Австралийн Гран Приг уралдааныг тохиолдуулан Jack Daniel’s нь McLaren F1 багаас санаа авч “Papaya Pit-Stop” шинэ коктейлийг Melbourne хотноо худалдаанд гаргажээ.

ТОМООХОН ХОЁР БРЭНДИЙН НЭГДЭЛ.
Jack Daniel’s болон McLaren Racing нь урт хугацааны хамтын ажиллагаатай, түншлэл болсноо зарлаж буй нь Jack Daniel’s Tennessee Whiskey бүтээгдсэний 155 гаруй жилийн өв уламжлал, түүхийнхээ хувьд анх удаагаа Formula 1-д нэгдэж байгаа билээ. McLaren -ийн хувьд ч дэлхий даяарх өөрийн байр сууриа баталгаажуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэг алхам боллоо.

Jack Daniel’s & McLaren
MCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ 2023.

ШИНЭ МЭДЭЭ