News

Mercedes-EQ бүрэн цахилгаан автомашинууд ирлээ

2023.08.31

Mercedes-Benz брэндийн бүрэн цахилгаан автомашины цуврал болох Mercedes-EQ албан ёсны эрхтэйгээр Монгол улсын зах зээлд нэвтэрлээ.

MSM Automotive нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, бүгдэд таатай ногоон ирээдүйг бүтээх зорилгын хүрээнд 2018 онд Монгол улсад анх удаа бүрэн цахилгаан автомашины BYD брэндийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байсан бол энэ удаад тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийн бүрэн цахилгаан EQ цувралыг үйлдвэрийн баталгаа болон мэргэжлийн сервис үйлчилгээний хамт Монгол улсын хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.

Mercedes-EQ бүрэн цахилгаан автомашинууд хамгийн сүүлийн үеийн аюулгүйн технологи, техникийн дэвшлүүдийг өөртөө агуулсан бөгөөд та бүхэн манай үзэсгэлэнгийн танхимаар зочилж эхний татан авалтын EQS болон EQA загваруудтай танилцаарай.

Бүгдэд ээлтэй, ногоон ирээдүйд хамтдаа МСМ Групп.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ