News

“МСМ Групп” ХХК-аас Нийслэлийн 116-р сургуульд урлагийн танхимын сандал хандивлалаа

2024.04.15

“МСМ Групп” ХХК-аас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн урлагийн танхимд 30 ширхэг сандал хандивлалаа.

116-р сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын сургууль юм. Харааны бэрхшээлтэй сурагчид нь сонсох болон дуулах, шүлэг унших зэрэг урлагийн олон төрлийн авьяастай байдаг билээ. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмжийг сайжруулах зорилгоор урлагийн танхимын сандал хандивлаж байгаа юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ