News

Домогт Don Julio текила

2023.07.04

Домогт Don Julio текилагийн түүх нь 1942 онд анх текила үйлдвэрлэх боломжийг ашиглаж, өөрийн давтагдашгүй амттай текилагийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн энгийн нэгэн тариачин Дон Хулио Гонзалесийн түүхээс эхтэй юм.

Дон Хулио нь өөрийн амьдралаа дэлхийн хамгийн шилдэг текила хийхэд зориулан, агавын навчны гашуун болон чихэрлэг амтны зохицлыг чадварлагаар хослуулахаас авхуулаад агавыг дээд зэргээр боловсорсон үед л гар аргаар хураах зэрэг үйлдвэрлэлийн шат бүрд онцгой анхаардаг байжээ. Тиймдээ ч тэрээр өөрийн агавыг тариалан биш өөрийн үр удмаас ялгаагүй хэмээдэг байсан гэж түүх өгүүлнэ.

1947 оноос хойш гурван үе дамжсан Жимадор (агав тариаланчид) гэр бүлүүд Don Julio текилад агавын ургацыг нийлүүлж байна. Тэд Дон Хулио Гонзалесаас өвлөгдөн ирсэн агав тариалах онцгой жороо үеэс үед дамжуулан, хадгалсаар ирсэн юм. Жимадоруудын агав тариалах өнө их уламжлал Don Julio текила бүрд шингэсэн байдаг.

Үеийн үед уламжлагдан ирсэн Don Julio® Reposado текилаг Америк цагаан царс торхонд 8 сар насжуулсан тул алтлаг хув өнгөтэй, гайхалтай зөөлөн амттай байдаг. Шүүслэг тансаг амттай энэхүү текилаг коктейлийн гол орц болгохоос гадна мөстэй хүйтнээр нь шууд уухад тохиромжтой. 

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

ШИНЭ МЭДЭЭ