СУУДЛЫН АВТО МАШИНЫ МЕХАНИК-MB

  • Шууд удирдлагын хяналт, зааварчилгааны дагуу компанийн засварын газарт Үйлчлүүлэгийн тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо, засвар, техник үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
  • Үзлэг оношлогоог үнэн зөв, нямбай хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож, бүрэн гүйцэд засварлах. Хийж гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлан, Чанарын хяналтын ажилтанд шалгуулах,
  • Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх,
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багажнуудыг тусгай багаж хадгалах газраас захиалж авах ба зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж цаг тухайд нь буцааж хүлээлгэн өгөх,
  • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай программуудыг ашиглаж, шаардлагатай тохиолдолд удирдах ажилтнаас зааварчилгаа авах.
  • Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах
Тавигдах шаардлага:
  • Механик инженер, элекроник инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Автомеханикийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Техникийн загвар, моделийн талаар мэдлэгтэй, автомашины цахилгааны оношлогоо, засвар хийх чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, бие даан болон багаар ажиллах чадвартай, нягт нямбай
  • Мэргэжлийн сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно