МЕХАНИК (УБ)

  1. Үзлэг оношлогоог үнэн зөв, нямбай хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож, бүрэн гүйцэд засварлах. Хийж гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлан, Чанарын хяналтын ажилтанд шалгуулах.
  2. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх.
  3. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багажнуудыг тусгай багаж хадгалах газраас захиалж авах ба зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж цаг тухайд нь буцааж хүлээлгэн өгөх.
  4. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай программуудыг ашиглаж, шаардлагатай тохиолдолд удирдах ажилтнаас зааварчилгаа авах.
  5. Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах.
  6. Хийгдсэн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ болон бусад хийгдсэн ажлын тухай ажлын тайлан/service report бичих, шууд удирдлагадаа тайлагнах.
  7. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, зориулалтын дагуу ашиглаж үзлэг үйлчилгээг (тосолгоо, чангалгаа) хийх.
  8. Төлөвлөгөөний дагуу засварын төвийн багаж, тоног төхөөрөмжүүдэд засвар (тосолгоо, чангалгаа), техник үйлчилгээ хийх, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь мэдээлэх, тэдгээрийг зөв зохистой ашиглах.
Тавигдах шаардлага:
  • Холбогдох мэргэжлээр их дээд сургууль болон коллеж төгссөн байх
  • 2 жилийн ажлын туршлагатай
  • Багаар хамтран ажиллах чадвартай