КРАНЫ МЕХАНИК (УБ хот + уурхайн томилолт)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа өргөх машин механизмын ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж магадлах
  • Краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, үечилсэн үзлэгийн дэвтрийг хөтлөх ба илэрсэн гэмтлийг тухайн үед нь засч арилгах
  • Кран, түүний зам, ачаа баглан оосорлох хэрэгсэлд үзлэг хийх замаар бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уул уурхай, барилга, хүнд машин механизмын механик инженер, кран өргөх механизмын инженер мэргэжилтэй
  • Шинэ төгсөгч байж болно
  • Гидравлик, хийн тоног төхөөрөмжийн ахисан түвшний мэдлэгтэй, тусгай болон оношлогооны багаж хэрэгсэл хэрэглэх, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай
  • Улаанбаатар хотод байрлаж ажиллах ба шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутаг, уурхайн талбаруудад томилогдон ажиллах боломжтой (Томилолтын үед нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрууд тооцогдоно).