ДЭЛГҮҮР & БАРНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дэлгүүрийн сар бүрийн борлуулалтын зорилт, төлөвлөгөөг биелүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд төвлөрч, дэлгүүрийн ажилчдад заавар зөвлөгөө өгөх, ажлын байранд дадлагажуулах
- Салбар дэлгүүр барны ажилтнуудыг удирдлагаар хангах, салбар болон агуулахын бараа бүтээгдэхүүний нөөцөд хяналт тавих, бараа бүтээгдэхүүний нөөц, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, үйлчлүүлэгчдэд нөхөрсөг аятай үйлчилгээг үзүүлэхэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн ажиллах
- Бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянах, шаардлагатай борлуулалтын идэвхжүүлэлтийг хийх
- Маркетинг сурталчилгааны ажил болон бүх төрлийн арга хэмжээг удирдлагаар ханган дэмжин зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшисэн
- Борлуулалт, худалдаа, үйлчилгээний байгууллага, хоол үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлагатай
- Баг удирдаж байсан өмнөх туршлагатай байх
- Бараа бүтээгдэхүүний мэдээллийг англи хэл дээр тайлбарлах чадвартай
- Хүмүүс хоорондын болон харилцаа холбоо тогтоох ур чадвар өндөртэй байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+ Борлуулалтын урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх