ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЕХАНИК ЗАСВАРЧИН (УБ)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- УБ Засварын төвд ирсэн тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Харилцагчаас өгсөн дуудлага болон харилцагчтай хийгдсэн гэрээний дагуу харилцагчийн ажлын байранд очиж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллахХариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, токарийн машин, өрмийн суурь машин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийнэ.
- Төлөвлөгөөний дагуу засварын төвийн багаж, тоног төхөөрөмжүүдэд засвар (тосолгоо, чангалгаа) болон техник үйлчилгээ хийх.
- Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах.
- Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх.
- Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх. Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх
- Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, холболт суурилуулалтын ажилд биечлэн оролцож, хамтран ажиллагсдад үлгэр дууриал үзүүлэх, тэднийг сургах үүрэгтэй.
- Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх.
- Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах
- Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах.
- Шаардлагатай тохиолдолд багийн бусад гишүүнд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механикийн чиглэлээр их дээд сургууль болон коллеж төгссөн
- Уул уурхайн механикаар ажиллаж байсан туршлагатай
- Аюулгүй ажиллагааг дагаж мөрдөн ажилладаг байх
- ANSUL галын системын мэдлэгтэй бол давуу тал болно
- Уг ажлын байр нь УБ хотод байрлах (өдрийн 8 цаг) ба шаардлагатай тохиолдолд уурхайн талбаруудад томилолтоор ажиллах боломжтой байх