САНХҮҮГИЙН АХЛАХ ШИНЖЭЭЧ

Компаний санхүүгийн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах, төсөв гаргах, санхүүгийн тайланг шинжлэх, сар бүрийн тайлан бэлтгэх, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, төсөв болон хүлээгдэж буй гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, эрсдэлийг тодорхойлох, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Сар бүрийн санхүүгийн шинжилгээ хийх, урьдчилан таамаглал гаргах, төсөв болон гүйцэтгэл дээр анализ хийх
  • Санхүүгийн чиг хандлага болон эсдлийн тодорхойлох, валютийн ханшийн хэлбэлзэл тооцох
  • Удирдлагын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх санхүүгийн загваруудыг боловсруулах, хэлтэсийн удирдлага нарт шаардлагатай шинжилгээ, тайлан мэдээллээр хангах
  •  Ирээдүйн төлөв байдлыг таамаглах , судалгаа шинжилгээ хийх
  • Санхүүгийн дүн шинжилгээ хийх, төлөвлөгөө гаргах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих
  • Хөрөнгө оруулалтын шаардлагатай тайлан тооцоог гаргах, үнэлэх дүн шинжилгээ хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүүгийн менежер, Эдийн засагч, Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй Мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно
  • Санхүү эдийн засгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл 

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх