ХУУЛГАНЫ ТЕХНИКЧ (Time Square салбар)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хуулганы суурилуулалт, засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн мэргэжлийн болон хувь хүний итгэл үнэмшилтэйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, чин сэтгэлээсээ засварыг хийж гүйцэтгэх,
  • Автомашины задаргааг брэндийн засварын гарын авлагын дагуу чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх,
  • Угсралтын ажил дуусахад бэхэлгээ, боолт зэргийг өөрийн гараар бүрэн шалгаж шалгалтын хуудас бөглөх,
  • Суурилуулалт, засварын ажлын явцад анзаарагдсан болон илэрсэн ямар нэгэн эвдрэл гэмтлийн шалтгаан, элэгдэж буй эд анги, ойрын хугацаанд хийвэл зохих засвар зэргийг ажиглан улмаар үйлчилгээний зөвлөхөөр дамжуулан үйлчлүүлэгчид мэдэгдэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллах, улмаар засварын төвийн ашигт ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Суурилуулалт, засвар эхэлсэн болон дууссан цаг, ажлын талаарх зарим хэрэгтэй мэдээллийг бүртгэж тэмдэглэх,
  • Суурилуулалт, засварын ажлыг компаниас баталсан стандарт, технологийн дагуу цэвэрч нямбай хийх,
  • Суурилуулалт, засвар хийлгэхээр орж ирсэн автомашинд засвар хийх бодит хугацааг гаргаж өгөх,
  • Ашигласан бараа материалыг тухайн автомашины засварын хуудсанд бүртгэж байх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр мэргэжлийн коллеж, их дээд сургууль төгссөн
  • 1-3 жилийн ажлын туршлагатай
  • Эсгүүр, дрилл өнгөлгөө, наалт хийх ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх