ТҮРЭЭС ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Түрээсийн менежерийн удирдлага дор өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • Засварын хэлтэс дээрх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг хянах.
  • Тоног төхөөрөмжийн Засвар үйлчилгээ нь төлөвлөгөө графикийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих. Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт үйлчилгээг (ТҮ) болон засварын ажлыг сар, долоо хоног, өдрийн нарийвчлалтай гаргах.
  • Засвар, ТҮ-д шаардлагатай сэлбэгийн хэрэгцээг гаргаж, сэлбэгийн бэлэн байдлыг хангах тал дээр сэлбэгийн хэлтэстэй хамтарч ажиллах.
  • Шаардлагатай сэлбэгийг Сэлбэгийн агуулахаас захиалах.
  • Сэлбэгийн хэлтэст дараагийн өдрийн засварын ажилд шаардлагатай болох сэлбэгийн талаар мэдээлэх.
  • Харилцагчид имэйл илгээх утсаар холбогдох зэргээр дараагийн төлөвлөгөөт засвар үйлчилгээний талаар мэдэгдэх, хугацааг тодруулах.
  • Түрээсийн тоног төхөөрөмжүүдэд графикийн дагуу солигдсон үндсэн эд ангиудын бүртгэлийг хөтлөх, тоног төхөөрөмжийн хувийн хэрэгт бүртгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • 2 жилийн ажлын туршлагатай
  • Автомашин, уул уурхайн бизнесийн орчинд хамгийн багадаа 2 жил ажилласан туршлагатай
  • Механикийн туршлага бас сайн харилцааны ур чадвартай байх
  • Сагстай өргөгч болон сэрээт ачигчын үнэмлэхтэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Борлуулалтын урамшуулалт цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх