АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХЭМАБ-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах
  • Нийт ажиллагсдыг ХАБЭА-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах
  • Ажлын байрны аюултай хүчин зүйлсийн нөлөөллөөс ажиллагсдад учирч болох эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах
  • Үйл ажиллагааны хүрээнд аюулгүй ажиллагааны хяналт тавих
  • Гарцаагүй үүссэн аюул, ослын хор хохирлыг бууруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд хүлээх үүрэг

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль эрх зүй, инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургаалтанд хамрагдаж, аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллах мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Аюулгүй ажиллагааны чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
  • ХАБЭА тухай хууль, бусад холбогдох эрх зүйн баримт бичиг, журам, тушаал шийдвэрийг мэддэг, тэдгээрийг ашиглаж аливаа асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай, бусдад энэ талаар сургалт, зөвлөгөө өгөх чадвартай байх
  • ХАБЭА-н холбогдолтой тайлан мэдээг гаргах, нэгтгэх, нэгтгэсэн тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх