АЮУЛГҮЙ АЛБАНЫ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Обьектийн аюулгүй байдлыг хангаж, хулгай, гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, өдөр тутмын рапорт хөтөлж, хойшлуулашгүй арга хэмжээг шуурхай авч ажиллах
  • Үйлчлүүлэгч болон нийт ажилчидад харуул хамгаалатын холбогдох журмыг танилцуулж, хяналт, шаардлага тавьж ажиллах
  • Сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд үйлчлүүлэгч болон ажилчидын унаа, цүнхэнд үзлэг хийж, протокол үйлдэж баримтжуулан, зөрчлийг таслан зогсоож ажиллах
  • Хамгаалалтын системийн түгшүүрийн дохиолол өгөгдсөн үед хойшлуулшгүй шуурхай арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх
  • Хамгаалалтын бүх системийн хэвийн ажиллагаа, техник, хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хамгаалалтын сертификаттай байх
  • Холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно
  • Харуул хамгаалалт болон цагдаа, хүчний байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан
  • Тогтвор суурьшилтай ажиллах, гярхай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын хоол
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх