АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн борлуулалтын зорилтод хүрэхэд шаардлагатай өөрийн хариуцсан бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой баримт бичгийг хариуцах
  • Хариуцсан машины өгөгдөл, мэдээллийг бэлтгэж, бүх өгөгдлийг цаг тухай бүрд нь шинэчилсэн байх
  • Үнийн санал, баримт бичиг, гадаад/дотоод захиалга болон бусад шаардлагатай зохион байгуулах ажлуудыг үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэх
  • Өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагаанд идэвхтэйгээр дэмжлэг үзүүлэх: үнийн санал, харилцагчийн үйлчилгээ, мэдээлэл оруулах, болон бусад холбогдох ажлууд

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнес удирдлага, менежмент, Санхүү нягтлан бодох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Харилцагч үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу талтай
  • Компьютер хэрэглээний программ дээр ажиллах ур чадвартай
  • Англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй байх
  • Жирэмсний амралттай байгаа ажилтныг эргэн ирэх хүртэл хугацаанд

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх