КАСС

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог хүлээн авч, хийж гүйцэтгэнэ.
  • Үйлчилгээний нэхэмжлэх болон баримтуудыг цаг тухай бүрд үнэн зөв, алдаагүй бэлтгэх, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн эсэхэд хяналт тавих
  • Тухайн өдөр хийгдсэн төлбөрийн жагсаалттай нэхэмжлэлүүдийг тулган баталгаажуулж орлогын тайланг бэлтгэх, мэдээ явуулах
  • Үйлчлүүлэгчийн болон автомашины карт баримт бичигт үндэслэн бүртгэх, мэдээллийг системд үнэн зөв байдлыг хангах, шинэчлэх.
  • Үйлчилгээний зөвлөхүүдтэй уялдаа холбоотой ажиллах, ERP системд нээлттэй байгаа ажлын захиалгуудыг тогтмол хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж төгссөн, касс болон няравын ажил хийж байсан бол давуу тал болно,
  • MS оффис болон ERP систем дээр ажиллах чадвартай
  • Нягт нямбай, тооцооны ажлыг алдаагүй хөтлөх чадвартай
  • Харилцааны соёлтой, шуурхай, цэгцтэй, нямбай, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай,
  • Англи хэлний мэдлэгтэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажлын цаг 8:00-17:00
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх