ДЭЛГҮҮР ХАРИУЦСАН АХЛАХ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  •  Дэлгүүр, супермаркетууд хариуцсан худалдааны төлөөлөгчид, түгээлтийн жолооч нар, түгээлтийн туслахуудад үүрэг даалгавар өгч шууд удирдлагаар ханган сувгийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэн ажиллах
  • Борлуулалтын ахлах менежер, Брэнд менежерүүдэд шаардлагатай тайланг гаргаж өгч мэдээллээр хангах
  •  

    Лангуун дээрх бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалт стандартийн дагуу эмх цэгцтэй өрөгдсөн эсэхэд хяналт тавьж сайжруулж ажиллах

  • Өөрийн сувгийн харилцагч нарын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийн бүрдэлд хяналт тавьж зохион байгуулж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, борлуулалт маркетингийн чиглэлээр  их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан
  • Ажлыг зохион байгуулах, манлайлах ур чадвартай байх
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай
  • Ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, Хувийн зохион байгуулалт сайтай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+Борлуулалтын урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх