НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хариуцсан салбарын онцлогоос хамаарч санхүүгийн өдөр тутмын гүйлгээг шалган бүртгэлийн системд бүртгэх хуваарьт ажлыг санхүү хариуцсан захирлын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэх
  • Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, улирал бүр тооцоог нийлж баталгаажуулах
  • Хариуцсан салбарын бараа материал, хөрөнгийн үлдэгдлийг батлагдсан хуваарийн дагуу тоолж баталгаажуулах, эд хариуцагчийн бүртгэлийг хянах, зөвлөгөө өгөх
  • Компанийн санхүүгийн тайлан баланс гаргахад шаардлагатай мэдээ тайланг ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тогтоосон хугацаанд ирүүлэх, нэмэлт шаардлагатай гүйцэтгэх ажлуудыг тогтоосон хугацаанд хийж тайланг хүргүүлэх
  • Хариуцсан салбарын онцлогоос хамааран бусад гүйцэтгэх ажил нь нэмэлт хавсралтын дагуу ялгаатай тодорхойлогдоно

Ажлын байранд тавигдах шаардлага

  • НББ, санхүү, татварын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • MS оффисийн программууд, санхүү бүртгэлийн программ дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний дунд түвшин
  • НББ-ийн чиглэлээр 2 хүртэлх жилийн туршлагатай
  • Мэргэшсэн нягтлан бодогч болон татварын итгэмжлэгдсэн нягтлан бол давуу тал

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх