ОНЛАЙН БОРЛУУЛАЛТЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Онлайн худалдааны гар утасны программуудыг бүрэн хариуцан захиалгын дагуу түгээлт, борлуулалт хийж ажиллах
  • Компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг Онлайн худалдааны бусад аппликейшн вэб сайтуудаас (супермаркетуудын харъя онлайн худалдааны сайтуудаас бусад) орж ирэх захиалгын барааг харилцагчийн хүргэгчид хүлээлгэн өгөх
  • Онлайн худалдааны агуулахын барааны бүртгэл тооцоог бүрэн хариуцаж орлого, зарлагын тайланг хөтөлж тооцооны нягтлангуудаар тоолуулж хянуулж ажиллах
  • Харилцагч худалдан авагчаас авсан захиалгыг барааны төрөл болон харилцагч тус бүрээр Smart phone-д захиалга болгон бүртгэн санхүүд өгч падаан хэвлүүлэх, урамшууллын хувь, бэлэг, бонусын барааны бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэн өдөр бүрийн борлуулалтын тайланг нягтлан өгч байх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр соёлтой, үр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах чадвартай
  • Арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+Борлуулалтаас хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх