РЕСЕПШН/ ЗАХИРГААНЫ ТУСЛАХ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Оффист ирсэн зочид, үйлчлүүлэгсдийг найрсгаар угтан чиглүүлж, бүртгэл хөтлөх
  • Ирсэн албан бичиг, нэхэмжлэх зэрэг бичиг баримтуудыг бүртгэл хөтлөн хүлээж авч холбогдох ажилтанд хүргүүлэх
  • Хэлтсүүдээс жолоочийн захиалга хүлээн авч, жолоочийн ажлыг хуваарилж, тээврийн хэрэгслийн ашиглалт, замын хуудас, цагийн бүртгэлд хяналт тавьж, тайлан гаргах
  • Сонин, хэвлэл захиалах, хүлээж авах, тараах
  • Админы хэлтэстэй холбоотой бичиг хэргийн ажлуудыг шаардлагатай үед хийж гүйцэтгэх
  • Ажилтны нэвтрэх картыг системд бүртгэх, олгох
  • Ерөнхий хэлтсүүдийн сарын хангамжийг захиалга нэгтгэж, худалдан авалтын ажилтанд өгөх
  • Ажлын байрны эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллах
  • Архивын өрөөн дэх бичиг баримтуудын бүртгэл хөтлөх, бичиг баримт хүлээн авч хадгалах, тайлагнах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр бакалавр зэрэг эзэмшсэн
  • Харилцааны болон асуудал шийдвэрлэх ур чадвартай
  • Монгол, Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай
  • MS Word мэдлэгтэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Уян хатан цагийн хувиарь
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх