АШИГЛАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах зорилгоор Барилгын ашиглалтын дэвтэр хөтөлж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээг гүйцэтгүүлж, хяналт тавих
  • Барилгын сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлтийн системд хийгдсэн өөрчлөлтийг холбогдох зурагт тухай бүрт нь тусгах
  • Барилгын ашиглалт, засвар үйлчилгээний бодлого, журмыг боловсруулан хэрэгжилтэд хяналт тавих
  • Засвар үйлчилгээний хүсэлтэд хариу өгч шаардлагатай арга хэмжээ авч, ажлыг удирдан гүйцэтгэх
  • Удирдлагадаа ажлын явцыг мэдээлж, хугацаат тайлан гаргах
  • Асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлэх арга замыг инженерийн шийдлийн дагууү зөв оновчтой хэлбэрээр санал болгох
  • Чанарын удирдлагын тогтолцооны стандартын журмын дагуу ажил үүрээ биелүүлэх
  • Шаардлагатай үед ашиглалт хариуцсан ахлах ажилтанг орлон ажиллах
  • Шууд удирдлага дахь багийг удирдан зохион байгуулж, сантехникчидийн ажлын хуваарилалт хийх, улирлын чанартай ээлжээр ажиллах хуваарь гаргах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Барилга, Цахилгааны инженер, Дулаан хангамж агаар сэлгэлтийн инженер
  • Мэргэжлээрээ ажилласан 2+ хүртэлх жилийн туршлагатай
  • AutoСad болон зургийн бусад программуудыг эзэмшсэн тооцоо хийх чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Уян хатан цагийн хувиарь
  • Эрүүл мэндийн даатгалын багц 50 сая
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх