ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖЕР-БАР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Дэлгүүрийн сар бүрийн борлуулалтын зорилт, төлөвлөгөөг биелүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд төвлөрч дэлгүүрийн ажилчдыг зааварчлах, зөвлөгөө өгөх, тэднийг дадлагажуулах
  • Салбарын ажилтнуудыг удирдан зохион байгуулах, салбар болон агуулахын бараа бүтээгдэхүүний нөөцөд хяналт тавих, бараа бүтээгдэхүүн,  дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, үйлчлүүлэгчдэд нөхөрсөг аятай үйлчилгээг хяналт тавьж дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянах, шаардлагатай борлуулалтын идэвхжүүлэлтийг хийх
  • Маркетинг сурталчилгааны ажил болон бүх төрлийн арга хэмжээг удирдлагаар ханган дэмжин зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшисэн
  • Борлуулалт, худалдаа, үйлчилгээний байгууллага, хоол үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлагатай
  • Баг удирдаж байсан өмнөх туршлагатай байх
  • Бараа бүтээгдэхүүний мэдээллийг Англи хэл дээр тайлбарлах чадвартай
  • Хүмүүс хоорондын болон харилцаа холбоо тогтоох ур чадвар өндөртэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+ Борлуулалтын урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх