ТҮГЭЭЛТИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Барааг тээвэрлэхэд хүргэлтийн жолоочид туслах, логистикийн ажилтан, агуулахын ажилтанд барааг гаалиас авах ажилд туслах.
  • Харилцагч нарын захиалгыг хүргэлтийн жолоочийн хамт хүргэж өгөх, татварын тайлан, компанийн лого, хаяг шошгын бүрэн бүтэн байдлыг шалгаж, барааг үйлчлүүлэгчийн агуулахад зөөж, хүлээн авах.
  • Гаалиас татан авалт хийсний дараа бараа бүтээгдэхүүнийг агуулахад хүргэж өгнө.
  • Нярав, нягтлан бодогч нарт сар бүрийн эхэнд болон жил бүрийн эхэнд бараа материалын тооллого, гаалийн агуулахад зургаан сар тутамд тооллого хийхэд туслах.
  • Харилцагчдаас буцаасан барааг шалган хүлээн авч, компанийн агуулахын нярав, кассд хүлээлгэн өгнө.
  • Шаардлагатай тохиолдолд хүргэлтийн жолоочийг орлоно.
  • Шаардлагатай үед уулзалт, сургалтад хамрагдана.
  • Шаардлагатай үед маркетингийн үйл ажиллагаанд туслана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Салбартаа хоёр жил ажилласан туршлагатай
  • В ангилалын жолооны үнэмлэхтэй байвал давуу тал болно
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хан-Уул дүүрэг, Нисэх, яармагт гэртэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх