ЧАНАР ШАЛГАГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хийгдсэн засвар үйлчилгээний чанарыг баталгаажуулах
  • Инженер болон механикуудад зөвлөж дэмжих, хамтран ажиллах
  • Байнга давтагддаг тохиолдлуудыг бүртгэлжүүлж ажилчдыг мэдээллээр хангах, улмаар үйлдвэрлэгч рүү чанарын сайжруулалт явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Засвар үйлчилгээг явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамж, бэлэн байдлыг шалгах, зөрчил илэрвэл ажил эхлэхээс өмнө зөрчлийг арилгах
  • Хавиаргалдсан механикт засвар хийхдээ анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгөх, ажлыг чиглүүлэх
  • Засвар үйлчилгээнд орж байгаа автомашинуудад чанарын шалгалт хийхдээ үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу буюу хийгдсэн засвар үйлчилгээний дагуу хийж гүйцэтгэнэ
  • Ажлын явцад гарсан саатал зогсолт болон хугацаандаа дуусгаагүй засварын ажлын  шалтгааныг тогтоож, энэ талаар тэмдэглэл хөтлөн дүгнэлт хийж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автомашин аж ахуй, үйлдвэрлэлийн механикжуулалт чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Автын салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Автомашин жолоодох эрхтэй
  • Техникийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдах зохион байгуулах ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх