СЭЛБЭГИЙН АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бараа материал хянагчийн үүсгэсэн PQ-г PO болгон хөрвүүлэх
  • PO-ны дагуу тоо ширхэг, сэлбэгийн эдийн дугаар зөрүүлэхгүйгээр нийлүүлэгчийн захиалгын системд сэлбэгийн захиалгыг байршуулах
  • Долоо хоног 4 дэх өдөр бүр бүх нээлттэй захиалгуудын тайланг бэлтгэн, ISO хавтас руу стандартын дагуу хадгалах, холбогдох ажилтнууд, болон удирдлагууд руу мэдээллийг имэйлээр илгээнэ.
  • Захиалсан сэлбэг нийлүүлэгчийн агуулахад бэлэн болсон даруйд, тээвэрлэлтийг эхлүүлэх заавар логистикийн хэлтэс рүү өгөх. Тээврийн төрлийг батлагдсан төсвийн дагуу эхлүүлэх, батлагдсан төсвөөс хэтэрсэн тохиолдолд сэлбэгийн менежер рүү илгээх
  • Захиалсан сэлбэг тоо ширхэг, үнийн дүн болон биет байдлаар зөрүүтэй ирсэн тохиолдолд claim ийг үүсгэнэ. Шийдэгдэх хүртэл бүх арга хэмжээг аван ажиллана.
  • Нээлттэй байгаа PO-нуудыг 14 хоног тутамд шалган, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Гадаад худалдаа, бизнесийн удирдлага, менежмент, механик инженер чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Автомашин, уул уурхайн бизнесийн орчинд хамгийн багадаа 2 жил ажилласан туршлагатай
  • Ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, Хувийн зохион байгуулалт сайтай
  • Автомашин эсвэл инженерийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+ Борлуулалтын урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх