СЭЛБЭГ БОРЛУУЛАЛТЫН АХЛАХ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Нийлүүлэгчээс худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сэлбэг эд ангийн захиалгыг үйлдвэрлэгч рүү мэдээлэл, татан авч, анх тохирсон хугацаанд нийлүүлэх, сэлбэг борлуулалтын зөвлөх ажилтнуудыг чиглэлээр хангах, борлуулалтын идэвхжүүлэлт, төлөвлөлтөд анхаарч, борлуулалтын тоо мэдээлэлд үндэслэн, стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Борлуулалтын шинэ суваг боломжуудыг үргэлж эрэлхийлж, шинэ брэнд нэвтрүүлэх, татан авах, нутагшуулахад чиглэж ажиллах
  • Борлуулалтын ажилтнуудад өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай удирдамжаар хангаж ажиллах.
  • Компанийн ашгийн бодлого, үйл ажиллагааны журмыг өдөр тутамдаа үйл ажиллагаандаа мөрдөх, ажилтнуудад хяналт тавих
  • IC болон WHS-тай хамтран ажиллах, 7 хоног бүр хурдан эргэлттэй сэлбэг, эд ангийн эргэлтийг хянаж, тэдгээрийн бэлэн байдалд анхаарах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Гааль худалдаа, логистик, бизнесийн удирдлага, менежмент чиглэлээр баклавр зэрэгтэй
  • Автомашин, уул уурхайн бизнесийн орчинд хамгийн багадаа 4 жил ажилласан туршлагатай
  • Автомашин эсвэл инженерийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний мэдлэгтэй
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай
  • Баг удирдаж байсан өмнөх туршлагатай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+ Борлуулалтын урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх