ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ-ИНДАСТРИАЛ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Борлуулалтыг сайжруулахын тулд харилцагч нартай утсаар холбогдох, Борлуулалтын дараах хэлтсийн бизнес үйл ажиллагаатай холбоотой борлуулалтыг хянах
  • Зах зээлийн судалгаа хийж, өгөгдлийн баазыг улс улсаар нь шинэчилдэг байх
  • Харилцагчдад бизнесийн саналыг мэргэжлийн түвшинд бэлтгэн танилцуулж, гэрээ хэлцлийг байгуулж, хэрэгжилтийг хангах
  • Ханган нийлүүлэгч нартай тогтмол холбогдож, харилцагчдад борлуулалтын дараах үйлчилгээний боломжуудыг санал болгож, гэрээний дагуу шаардлагатай тайлангуудыг илгээх
  • Чанарын удирдлагын тогтолцооны дагуу бизнес процессыг мөрдөн ажиллах, бизнес процессын тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулах
  • Маркетинг, сурталчилгааны материалуудыг бэлтгэн, байршуулах
  • Хариуцсан гэрээлэгчдийн баталгааны системийг засвар үйлчилгээ болон сэлбэгийн багийн дэмжлэгтэй хянах

Үндсэн шаардлага:

  • Механик инженер болон бизнес удирдлага их дээд сургууль төгссөн
  • Холбогдох салбарт борлуулалтын чиглэлээр 3+ дээш жилийн туршлагатай
  • Багийн ажиллагаа, борлуулалт, хэлэлцээр хийх, харилцааны ур чадвартай
  • Техникийн мэдлэгтэй, шууд борлуулалтын арга барилтай
  • Англи болон Хятад хэлний аман болон бичгийн ахисан түвшний  мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл:

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+Борлуулалтын урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх