КРАНЫ МЕХАНИК

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа өргөх машин, механизмын ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж магадлах
  • Краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, үечилсэн үзлэгийн дэвтрийг хөтлөх ба илэрсэн гэмтлийг тухайн үед нь засч арилгах
  • Кран, түүний зам, ачаа баглан оосорлох хэрэгсэлд үзлэг хийх замаар бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах
Тавигдах шаардлага:
  • Уул уурхай, барилга, хүнд машин механизмын механик инженер, кран өргөх механизмын инженер мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Гидравлик, хийн тоног төхөөрөмжийн ахисан төвшний мэдлэгтэй, тусгай болон оношлогооны багаж хэрэгсэл хэрэглэх, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой