News

МСМ Групп Ид Шидийн Орон Хэнтий салбарт техник спортын сургалтын гар багаж хэрэгслийг хандивлалаа

2024.10.04

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн техник спортын сургалт дугуйланд шаардлагатай гар багаж хэрэгслийг хандивлалаа.

Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг хүргэх, технологийн боловсрол олгох зорилгоор техник спортын сургалтыг үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд хүргэдэг юм. Техник спортын сургалтаар нисэх загвар, усан загвар, авто загвар болон оньсон техник зэрэг загваруудыг зохион бүтээх инженерийн мэдлэг чадвар, ур дүйд хүүхдүүд суралцаж бүтээдэг байна. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгслийг хандивлаж байгаа юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ