News

2025 RAM 1500 REBEL

2024.10.03

ПИКАП ангилалд хүч нэмэхээр 2025 оны RAM 1500 REBEL тун удахгүй Монголд

30 гаруй жилийн хугацаанд алдарт Dodge брэндийн томоохон хэсэг болон оршин тогтнож байсан RAM брэнд нь 2010 оноос эхлэн бие даан өрх тусгаарласнаар менежмент болон технологийн сайжруулалтуудыг зогсолтгүй хийж, өдгөө дэлхийн Pick-Up ангиллын автомашины ертөнцийн урдаа барих шилдэг хүлгүүдийг дэлхий дахинд нийлүүлсээр байна.

RAM брэндийн албан ёсны дистрибьютор МСМ Автомотивын зүгээс энэ оны төгсгөлд бүрэн шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварыг зах зээлд нэвтрүүлж байна.

Энэхүү загварын ялгарах онцлог чанаруудыг танилцуулъя.



HURRICANE 3.0L I6 TWIN TURBO ХӨДӨЛГҮҮР

Шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварын амин зүрх болох Stellantis группээс 2021 оноос хөгжүүлсэн Hurricane 3.0L хос турбо хөдөлгүүр нь Ram Rebel-ын үндсэн хүчин чадлыг бууруулалгүйгээр илүү үр ашигтай зарцуулалттайгаар, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулж илүү байгальд ээлтэйгээр хөгжүүлсэн орчин үеийн хөдөлгүүрийн технологи бөгөөд 850 кг даац болон 5,2 тонн ачааг чирэх боломжтой болгож, их биеийн зөв шийдэл, нарийн хийцлэлийн ачаар RAM 1500 REBEL 100км замд 7.8л шатахуун зарцуулах боломжтой болгосон билээ.

ЗӨВХӨН АЖИЛД ЗОРИУЛАГДААГҮЙ

Пикапууд зөвхөн ажилд л зориулагдсан гэсэн бодолтой хэвээр байгаа бол та ангилалдаа шинэ СТАНДАРТ тунхагласан Ram 1500 Rebel дотор хараахан сууж амжаагүй байгаа гэсэн үг. Энэхүү загвар нь дээд зэрэглэлийн материал, жинхэнэ модон оруулга, металлын хольц, давтагдашгүй өнгөний зохицлууд нэгтгэснээр Хүч чадал, Гоо сайхан хоёрыг эвцэлдүүлэх ажээ. 12 инчийн өргөн TOUCHScreen дэлгэцийг өөрийн хүссэнээр хуваан ашиглах боломжтойгоос гадна нэмэлтээр урд эгнээний зорчигчийн нэмэлт 10.2 инчийн дэлгэцийг суурилуулсан.

Мөн 1953 оноос эхлэн дэлхийн хөгжмийн зах зээлд чанар, дуугаралтаараа хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Harmon Kardon брэндийн 19 спикер бүхий хөгжмийн систем танд өндөр чанартай, бодит дуугаралтыг мэдрүүлнэ.

Шинэчлэгдсэн Ram 1500 Rebel загварын бусад сайжруулалт, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл RAM борлуулалтын менежерүүдийн 9910-9084, 9907-8052, 9999-7411 дугаарт холбогдоорой.

MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ