News

Amaro Montenegro: Хосгүй өв

2024.06.18

Амаро ба түүний төрлүүд.
Амаро нь Италиар “bitter” гэсэн утгатай бөгөөд ганц тоон дээр Амари, олон тоон дээр Амаро гэгддэг ургамлын гаралтай ликёр юм. Дэлхий даяар олон төрлийн биттер байдаг ч Амаро нь ургамал, үндэс, цэцэг, халуун ногоо зэрэг олон төрлийн ургамлын гаралтай Итали согтууруулах ундаа гэдгээрээ онцлог. Амарогийн амт чанар нь гашуунаас чихэрлэг, ургамлагаас цэцэгсийнх зэргээр орц нь баяжихын хэрээр амт нь ч мөн баяждаг онцгой бүтээгдэхүүн юм.

Амаоро Монтенегрогийн өв уламжлал
Амаро нь эртний Грек, Ромын үеэс улбаатай бөгөөд анхандаа ургамлын хандтай дарс байсан боловч 1800-аад он гэхэд дарсыг нэрмэл спиртээр сольж хийдэг болжээ. Сүм хийд гэлтгүй хүмүүс гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байсан ба ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай хэрэглэдэг байж. Амарогийн жорууд нь олон зуун жил, олон арван үе дамжин уламжлагдан ирсэн онцгой жорууд байдаг.

Харин Амаро Монтенегро брэндийн хувьд 135 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг брэндийг Италийн Болонья хотод 1885 онд Станислао Кобианчи үүсгэн байгуулжээ. 1862 онд төрсөн Станислао, гэр бүлийнхээ түүнийг санваартан болох хүслийг нь эсэргүүцэж, адал явдалт замыг сонгосон урт хугацааны аялалд гарчээ. Тэрээр аяллынхаа хугацаанд асар олон чамин ургамлын ургамалтай танилцаж, Итали руу буцаж ирэхдээ онцгой бэлдмэл, ликёр хийх урам зориг дүүрэн иржээ.

Олон жил туршилт хийсний эцэст Станислао өөрийн Кобианчи Станислао гэх уурын нэрэх үйлдвэрийг байгуулжээ. Тэрээр амарогоо анх Элисир Лунгавита гэж нэрлэсэн бөгөөд дараа нь Монтенегрогийн гүнж Елена Италийн хаанболох хунтайж III Виктор Эммануэльтай гэрлэснийг нь бэлгэшээн Амаро Монтенегро хэмээн нэрлэжээ.

Гар урлал ба найрлага
Амаро Монтенегро нь дэлхийн өнцөг булан бүрээс амтлагч, хатаасан жимс, үндэс, үр, холтос, цитрусын хальс, үндэслэг иш, цэцэг, модны төрөл зүйл зэрэг 40 төрлийн ургамлын гаралтай түүхий эдийг ашиглан урладаг. Эдгээрээс зөвхөн 13 төрлийн ургамал нь л олон нийтэд зарлагдсан бөгөөд анхны жор нь 1885 оноос хойш өөрчлөгдөөгүй гэдгээрээ онцлог юм. Амаро Монтенегрогийн Ургамал судлаач Маттео Боноли үүгсэн байгуулагч Станислаогийн өвийг үргэлжлүүлж, хамгийн сайн орц найрлагыг олж, сонгож, чанарын хатуу стандартыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байна.

Үйлддвэрийн явц
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц нь буцалгах, дэвтээх, нэрэх гэсэн гурван чухал үе шаттай. Нэгдүгээрт, сонгосон ургамлыг нарийн нунтаглаж, амтыг нь гаргаж авахын тулд буцалгана. Дараагаар нь хүссэн үнэрийг гаргаж авахын тулд бусад ургамлуудтай уусмалд дэвтээн, чихрийн манжингийн спиртийг нэмж олон төрлийн хэмжээтэй саванд хийнэ. Энэ үе шат нь 20-30 хоног үргэлжилдэг. Нэрэхийн тулд 1000 литрийн багтаамжтай тусгай зэс саванд дэвтээн боловсруулж, тодорхой үнэрээр баяжуулсан спиртийн уурыг нягтруулж, чанартай спирт үүсгэдэг.

Дэвтээж хийсэн 12 эессэнийг сайтар хольж, Амаро Монтенегрогийн зургаан үндсэн ноотыг бий болгоно. Үүнд Дулаан ба халуун орны, гашуун ба өвслөг, халуун ногоотой ба цэцэгт, чихэрлэг ба хуурсан, шинэхэн ба бальзам гэсэн ноотууд багтана. Эцсийн бөгөөд хамгийн чухал үе шат бол зөвхөн Ургамлын мастер болон цөөн хэдэн хүний мэддэг ховор таван ургамлыг нэрж хийсэн нууц жор болох Премиог нэмэх. Premio нь маш хүчтэй амттай учир 15,000 литр тутамд ердөө 1 литр Премио шаардлагатай буюу 1 лонх Амаро Монтенегрод 1 дусал л ордог гэсэн үг. Premio гэдэг нь итали хэлээр “шагнал” гэсэн утгатай бөгөөд Премиогүйгээр Амаро Монтенегро хэзээ ч бий болохгүй байсан.

Амаро Монтенегро бол адал явдал, хүсэл тэмүүлэл, төгс төгөлдөр байдлын баталгаа юм. Орц ургамлаа сонгохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл хамгийн өндөр стандартыг баримталж ирсэн үүсгэн байгуулагчийнхаа үнэ цэн, үнэт зүйлийг үеийн үед хадгалж Амаро Монтенегрогийн лонх бүрд уламжлал, шинэчлэлийг хослуулсан гайхамшигт өв бий болгосоор байна.

 

ШИНЭ МЭДЭЭ