News
MSMental Care аяныг амжилттай хэрэгжүүллээ
Биеийн эрүүл мэнддээ анхаардаг шиг сэтгэл зүйн эрүүл мэндээ чухалчлах шаардлага дэлхий нийтээр тулгарч байгаа билээ.
МСМ Групп 2024 оныг ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж MSMental Care аяныг жилийн турш амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Аяны хүрээнд:
- 90 гаруй ажилтан 139 удаагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй авч
- 4 удаа байгууллагын сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж
- Жилийн хугацаанд сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой нийт 50 мэдээллийг Мягмар гараг бүр дотоодын сувгуудаар түгээлээ.
Сэтгэл зүйдээ анхаарах нь бүтээмж, амжилт болон амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд стрессийг бууруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. МСМ Групп ажилтнуудынхаа аз жаргал, амжилтыг дэмжихийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
ШИНЭ МЭДЭЭ