News

Цэнхэр гарагийн төлөөх Эв нэгдэл: “Евро 2024” шууд дамжуулалтын хамтрагч МСМ Автомотив

2024.06.25

Бид бүгдийн тэсэн ядан хүлээсэн, өрсөлдөөн, эв нэгдэл, хурд, мэдрэмжийн цогц Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, дэлхий нийтээрээ хөл бөмбөгөөр амьсгалж, “Уухай” дагуулсан гайхалтай тоглолтууд үргэлжилсээр.

Европ тивийн зүрхэнд орших Герман улсад зохион байгуулагдаж буй Евро-2024 буюу 17 дахь удаагийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтаар үзэх боломжийг Central Television-н хамт олон хариуцан ажиллаж, шууд дамжуулалтын #Хамтрагч-р МСМ Автомотив хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Мөн МСМ Автомотивын албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн цахилгаан автомашины тэргүүлэх BYD брэнд нь энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний E-Mobility partnership албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь “Цэнхэр гарагийн төлөөх Эв нэгдэл” уриатай Евро-2024 тэмцээний дэлхий нийтийн ногоон ирээдүйн төлөө хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG), тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж буй олон улсын хэвлэл мэдээллийн агентууд онцолж байна.

Эрхэм харилцагч, хөл бөмбөгийн үнэнч фанатууд та бүхэн сэтгэл хөдөлгөм тоглолтууд, торгон агшин бүрийг бидэнтэй хамт өнгөрүүлж, MSM Automotive болон BYD Mongolia пэйжээс зарлах арга хэмжээ, сонирхолтой чаллэнжэд нэгдэн “Евро 2021” тоглолтоо улам амттай болгоорой.

MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ