MSM Group

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Дилерийн болон үйлдвэрийн стандартын дагуу оношилгооны тайлан бэлтгэх, засварын захиалгад заасны дагуу засварын ажлыг гүйцэтгэх
  • Аливаа эвдрэлийн шалтгааныг оношилж, засах
  • Шаардлагатай сэлбэгийн талаар сэлбэгийн хэлтэстэй харилцах
  • Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон засвар үйлчилгээний ажлыг шалгах.
  • Ажлын явц болон нэмэлт ажлын хэрэгцээг тодорхойлж Засвар Үйлчилгээний Зөвлөхтэй харилцах
  • Засварын захиалга дээр гүйцэтгэсэн болон санал болгосон бүх ажлыг баримтжуулах
  • Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах.
  • Үйлдвэрлэгчээс санал болгож буй бүх сургалтын хөтөлбөрийг судлаж дуусгах
  • Дагалдан суралцагч болон түвшин бага техникийн ажилтны ажилд хяналт тавих, удирдах
  • Компанийн холбогдох дүрэм журмуудыг мөрдөж, аюулгүй ажиллагааг хангаж, гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлах 

Tавигдах шаардлага:

  • Автомашины засвар үйлчилгээний салбарт 8-аас дээш жил ажилласан туршлагатай, Үүнд:
    • Машины механик болон цахилгааны асуудлыг оношлох, засах
    • Автомашины  сүлжээний системийн алдааг оношлох, засварлах
    • Машины хөдөлгүүрийг засварлах
    • Компьютерийн оношлогоо, тохиргоо, тохируулгыг хийх
  • Техникийн туслалцааг эхлүүлэж, үйлдвэрлэгчийн системээр дамжуулан үйлдвэр рүү техникийн туслалцаа, хүсэлт явуулах чадвартай байх
  • Түвшин бага болон шинээр ажилд орсон механикуудыг удирдан чиглүүлэх, зааварчилгаа өгөх чадвартай байх
  • Техникийн асуудлаар харилцагчийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд байлгах
  • Оношлогоо болон хийсэн засварын талаар техникийн тайлан гаргах чадвартай байх
  • Англи хэлний мэдлэг сайн байх

Гүйцэтгэх удирдлагад бизнесийг хөгжүүлэх, шинэ боломжуудад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай стратеги, санхүүгийн шинжилгээ, мэдээллээр хангах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Бизнесийн санхүүгийн болон стратегийн төлөвлөгөөг бэлтгэх гүйцэтгэх удирдлагад тайлагнах
  • Өрсөлдөгчийн шинжилгээ, зах зээлийн чиг хандлага, холбогдох тайлбарыг гүйцэтгэх удирдлагад бэлтгэх
  • Урт хугацааны өсөлтийг төлөвлөх, нөлөөлж буй бизнесийн хүчин зүйлсийг тодорхойлох санхүүгийн загваруудыг бий болгох
  • Бизнесийн шинэ боломжуудад шаардлагатай санхүүгийн шинжилгээ хийх
  • Санхүүгийн ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид чиглэсэн өсөлтийн стратеги боловсруулах
  • Боломжит үйлчлүүлэгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулах

Tавигдах шаардлага:

  • Бизнесийн хөгжил, санхүүгийн шинжилгээгээр ажиллаж, амжилтаа баталж байсан.
  • Аналитик, илтгэх чадвар, харилцааны өндөр ур чадвартай.
  • Арилжааны өндөр мэдрэмжтэй.
  • Нөлөөлөгч, Хувьцаа эзэмшигчийн менежментийн ур чадвар зайлшгүй шаардлагатай.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Худалдан авагчидтай уулзах ажилд туслах
  • Хуучин болон шинэ худалдан авагчдад бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдахад туслах
  • Компанийн нууцын зэрэглэлд багтах бүх төрлийн мэдээлэл, мөн үйлчлүүлэгч, харилцагч, ажиллагсадтай холбогдох хувь хүний нууцыг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх, нууцыг чандлан хадгалж задруулахгүй байх
  • Худалдан авагчид автомашиныг танилцуулан, сурталчилах, тэдний худалдан авах сонирхолыг бий болгох ба улмаар тухайн автомашинуудыг худалдах, захиалгаар нийлүүлэх ажилд туслах
  • Автомашины талаар харилцагч, үйлчлүүлэгчдэд үнэн, зөв мэдээлэл өгөх, сурталчлан танилцуулахад туслах
  • Машиныг гааль дээрээс компани хүртэл тээвэрлэх асуудлын аюулгүй байдлыг хангах
  • Үзэсгэлэнгийн танхимд байгаа машинуудыг цэвэрхэн байлгах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг тогтсон хугацаанд биелүүлэх, тайлагнах     
  • Гаалийн бүрдүүлэлт хийх
  • Харилцагчдыг угтан авч үйлчлэх
  • Машин оношилгоонд оруулах
  • Машинд улсын дугаар авах ажлыг гүцэтгэх

Tавигдах шаардлага:

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн 
  • 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Үйлчлүүлэгчдэд сэтгэл хангалуун байдал төрүүлэх чадвартай
  • Багаар ажиллах, хэлэлцээр хийх болон харилцааны ур чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, хамт олонтой зохицон ажиллах чадвартай,
  • Бичиг баримт боловсруулах, асуудалд бие даан үнэлэлт өгөх, түүнийгээ шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадвартай,
  • Олон нийтийн ажилд идэвхи зүтгэл гарган оролцох,
  • Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, Англи болон Монгол хэл дээр бичиг баримт боловсруулах чадвар эзэмшсэн байх,
  • MS Word, Outlook, PPE and Excel, Visio-ийг бүрэн эзэмшсэн



Хэрэв та манай компаниас зарласан нээлттэй ажлын байрыг сонирхож байгаа бол Анкет бөглөж илгээх эсвэл CV-гээ hr@msmco.net хаягт илгээнэ үү.


Та манай Хүний нөөцийн санд анкетаа бүртгүүлж, цаашид зарлагдах ажлын байранд бүртгүүлэхийг хүсвэл Анкет бөглөж илгээнэ үү.