News

МСМ Групп ХХК 2023 оны ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарлаа

2024.11.20

МСМ Групп нь 2023 оны ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарлаа. Тус шагнал нь МСМ Группийн нийгэм, эдийн засагт оруулж буй үнэ цэнэ, салбартаа үзүүлж буй тогтвортой амжилтыг үнэлсэн явдал юм.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран жил бүр эрэмбэлдэг “ТОП-100 ААН”-ийн жагсаалт нь ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр тодруулдаг бөгөөд нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллөөрөө өндөр амжилт гаргасан компаниудыг онцолдог.

2023 оны ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарсан энэхүү амжилт нь МСМ Группийн НЭГ МСМ баг хамт олны хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн билээ. МСМ Групп нь харилцагч, түншүүддээ хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өндөр стандартыг эрхэмлэн, нийгэм эдийн засагт эерэг хувь нэмрээ оруулахыг зорилго болгон ажилладаг.

MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ