News

Jeep Trail-Rated | Адал явдлын бэлэг тэмдэг

2023.10.26

2004 оноос эхлэлтэй бартаат замын тэсвэр хатуужлыг батлах Trail-rated badge нь зөвхөн JEEP брэндийн бүх загваруудыг хамгийн хүнд сорилт бэрхшээл, хатуу ширүүн зам харгуй, цаг агаарын нөхцөлд туршин ямар ч цаг хугацаанд зүтгүүрийн хүч, маневрлах чадвар, уян хатан байдал, газраас тэнхлэг хүртэлх зайнаас хамааран төгс гүйцэтгэлийг нотлох нотолгоо болдог.

Jeep Trail-Rated туршилтын процесс автомашины 5 үндсэн үзүүлэлтээр хэмжигддэг. Үүнд:

Хүч чадал, үр ашигт зүтгүүр

Энэхүү туршилтаар автомашины чулуурхаг замаас эхлээд шаварлаг, эгц налуу, цасан хунгар, энгийн хурдны замын жолоодлого хүртэл бүх төрлийн зам харгуйд ямар ч асуудалгүй даван туулах чадвартай эсэхийг тодорхойлдог.

Маневрлах чадвар

Энэ үзүүлэлтээр мөн л JEEP автомашины хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулах, гэнэтийн зүйлээс зайлсхийх, онцгой байдлын үед ажиллах нарийвчилсан жолоодлого, оновчтой тэнхлэг хоорондын зай, эргэлтийн радиусыг баталгаажуулдаг.

Уян хатан байдал (Аrticulation)

Уул ус, хад цохио, овгор товгор толгод, нүх сүвтэй зам харгуй гээд тэгш бус замын гадаргууд болон автомашины дугуй газар хүрэхгүй байсан ч зүтгэх чадвар, тогтвортой ажиллагааг хангах үзүүлэлт.  Trail-rated автомашинууд ямар ч тэгш бус гадаргууд ямар ч асуудалгүйгээр тогтвортой байх тэсвэр хатуужилтай.  

Ус туулах чадвар

Гол горхи, гүн шаварлаг замыг гатлах нь машин бүрийн айдас. Харин Trail Rated Jeep автомашины хувьд цахилгааны холболтууд болон их биеийн ил байрших эд ангиуд өндөр түвшний битүүмжилсэн байдаг бөгөөд автомашины агаарын солилцоо гол горхи, борооны шалбааг, үер гэх мэт нөхцөлөөс үл хамааран ажиллах чадвартай.

Газраас тэнхлэг хүртэлх зай

Jeep инженерүүд Trail-rated Jeep автомашинуудыг зохион бүтээхдээ бүх төрлийн замын ачааллыг тооцоолон газраас тэнхлэг хоорондын зайг хамгийн багадаа 24 см байхаар төлөвлөж, бартаат замын төгс гүйцэтгэлийг үзүүлэхээр бүтээсэн байдаг.

Ямар ч цаг үед аюулгүй байдал, тав тухыг түүнд даатга.

Go anywhere. Do anything.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7718-1111, 9910-9084, 9999-7411, 9907-8052, 8888-9951 дугаараас аваарай.

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүр явах замд байрлах “MSM Automotive” үзэсгэлэнгийн танхим.

ШИНЭ МЭДЭЭ