News

ЗАМЫГ ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?

2024.03.25

Алжирын хамгийн урт хурдны зам, Чинхай-Төвдийн төмөр зам, Бразилын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон томоохон төслүүдийг юу нэгтгэдгийг та мэдэх үү?  Эдгээр бүтээн байгуулалтуудыг нэгтгэсэн зүйл нь хамгийн нарийн төвөгтэй шороон болон чулуулгийн далан дээр ажилладаг SANY брэндийн авто замын индүүнүүд юм. SANY брэнд нь олон арван жилийн хөгжүүлэлт инновацын үр дүнд бүтээн байгуулалтын салбарын тэргүүлэгч болж, салбарын олон рекордыг эвдсэн байдаг.

SANY брэндийн нь SSR200AC-8 ба SSR220AC-8 гэсэн найм дахь үеийн бүрэн гидравлик нэг хүрдтэй замын индүүнүүд худалдаанд гараад байна. SANY нь хямд үнэтэй механик замын индүүний зах зээлийг тэргүүлдэг бөгөөд өрсөлдөхүйц өртөгтэй үнийн санал хэрэглэгчдэдээ санал болгодог.

Шинэ SSR200AC-8, SSR220AC-8 замын индүүг хурдны зам, нисэх онгоцны буудал, төмөр зам, цэнгэлдэх хүрээлэн, далан болон бусад томоохон төслүүдийн барилгын ажилд элсэрхэг, хагас шаварлаг, шаварлаг хөрс, тогтворжсон суурь, хайрга зэрэг замын бүх давхаргыг нягтруулахад ашиглаж болно.

Тус замын индүүнүүд нь 147 кВт (197 морины хүчтэй) хүчин чадалтай хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд тэгшлэх чадварыг сайжруулж, өндөрт ч гэсэн тогтмол хурдыг хадгалах боломжтой. Динамик системчилсэн дулаан дамжуулалтыг хянах технологи нь 46 хэм хүртэл өндөр хэмд тасралтгүй ажиллах боломжтой юм. Илүү их чичирхийллийн хүчийг бий болгохын тулд шинэ хос давтамж, давхар далайцтай чичиргээний горимыг ашигласан.

Нягтруулалтын гүйцэтгэл нь бусад брэндүүдтэй харьцуулахад 15% илүү байдаг. Хурдан бөгөөд эвтэйхэн ухрах нь үр бүтээмжид өндөр нөлөөтэй юм. Гөлгөр нягтруулагчийн гүйцэтгэл нь нягтрал болон догол үүсэхээс сэргийлдэг. Их хэмжээний насосын нийлүүлэлт нь хэлбэлзлийн эхлэх хугацааг ердөө 3 секунд хүртэл богиносгодог. Хөдөлгөөний тоормос, зогсоолын тоормос, яаралтай тоормослох гэсэн гурван төрлийн тоормосны горимыг нэвтрүүлснээр аюулгүй байдлыг өндөр зэргээр хангасан юм.

Шилжилт, жолоодлогын автомат удирдлага нь механик индүүтэй харьцуулахад хялбар маневрлах боломжийг бүрдүүлжээ.  Бүрэн хаалттай ажиллах бүхээг нь чичиргээнээс хамгаалах, салбарт тэргүүлэгч технологи бүхий, эргономик дизайнтай бөгөөд дуу чимээг 84 дБ-ээс бага болгож, операторыг ажиллахад илүү тав тухтай, анхаарлаа төвлөрүүлж ажиллах орчныг бүрдүүлсэн. Мөн үндсэн насосын байрлал нь засвар үйлчилгээ хийхэд илүү тохиромжтой, хялбар болжээ.

QUALITY CHANGES THE WORLD.

SANY брэндийн авто замын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор MSM Industrial ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлллийг: 8053-7733, 7718-1111 дугаараас аваарай.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, “МСМ Групп” ХХК-ийн байр.

MSM News
ШИНЭ МЭДЭЭ