News
Tasting Experience: Woodford Reserve
“Tasting Experience” with Woodford Reserve.
Sour шингэн хүнсний дэлгүүр нь долоо хоног бүрийн пүрэв гарагт TASTING EXPERIENCE арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Гадаадын болон дотоодын туршлагатай, алдартай бартендерүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүний түүхийг танилцуулан, төрөл бүрийн коктейль хийхийг зааж, амталгаат сургалт зохион байгуулдаг. TASTING EXPERIENCE -ийн утга нь бүтээгдэхүүнийг үнэртэж, амсаж, амталж бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрч үйлчлүүлэгч, хэрэглэгч нарын уух туршлагад нийцүүлэн зохистой хэрэглээг таниулах зорилготой.
TASTING EXPERIENCE цуврал амталгаат сургалтын энэхүү дугаарт алдарт Америкын Kentucky Straight Bourbon Woodford Reserve брэндийг Wallstreet Restaurant & Lounge Bar-ийн менежер Баттулгын Дөлгөөн (Duku) танилцуулж, коктейль хийх арга болон амталгаат сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Пүрэв гараг бүр Sour дэлгүүр дээр зохион байгуулагддаг TASTING EXPERIENCE нээлттэй, үнэ төлбөргүй цуврал арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.









