News

Тавдугаар үеийн Jeep Grand Cherokee: Хамгийн олон шагналыг хүртсэн гайхамшигт хүлэг

2024.01.25
Хувьсан өөрчлөгдөж буй автомашины ертөнцөд цаг үеэс үл хамааран олны сэтгэлийг булааж “домог” болж шалгарна гэдэг амаргүй даваа. Энэхүү хүнд сорилтыг амжилттай давсан цөөн хүлгүүдийн нэгт нь алдарт Jeep-ийн Grand Cherokee загвар юм.

Анх 1992 онд олны хүртээл болсон тус хүлэг гучин жилийн турш SUV ангиллын хүлгүүдийг дизайн, үзүүлэлт, бартаа туулах чадвараараа тэргүүлсээр ирсэн. Тийм ч учраас Grand Cherokee загвар нь автомашины ертөнцөд хамгийн олон шагнал хүртсэн үнэмлэхүй аварга билээ.

Jeep 2022 онд тус хүлгийн тавдугаар үеийг танилцуулж, төмөр хүлгийн ертөнцөд тэсрэх бөмбөг дэлбэлсэн удаатай. Тэгвэл эрэлхэг дизайн, хүчирхэг үзүүлэлт, хаана ч байхгүй тав тух зэрэг бүх талаараа өмнөх үеэсээ илүү тус хүлгийн тухай товч танилцуулахын сацуу хамгийн олон шагнал хүртсэн шалтгааныг нь тайлбарлая.

ДОГШИН ДИЗАЙН + ДЭГЖИН САЛОН

Хэдийгээр гадаад үзэмж нь тэр чигтээ шинэчлэгдсэн ч тавдугаар үеийн Grand Cherokee-ийг хаанаас нь ч харсан Grand Cherokee хэмээн танигдах аж. Долоон ховилтой гриль, трапецан хэлбэрийн дугуйн арк нь Jeep-ийн түүхийг өгүүлж, өнгөрснийг илэрхийлэх бол тэгш өнцөгт хэлбэрийн LED, их болон арын гэрлүүд, шулуун хэрнээ гоёмсог шугамууд, аэродинамик галбир нь ирээдүйг илэрхийлэн шинэ болон хуучны төгс хослолыг бий болгожээ.

Алдарт Alpine дууны систем, чанар, хийцээрээ ямагт ялгагдах Nappa арьсан бүрээс, модон оруулга, халдаг суудал зэрэг нь салонд дээд зэргийн тав тухыг бүрдүүлж буй. Тав тухаас гадна Jeep-ийн олон жилийн туршлага дээр үндэслэн бүтээсэн саруул орон зай, холын аялалд ядраахгүй зөөлөн явдал, хүссэнээрээ тохируулж болох гэрэлтүүлэг зэрэг нь Grand Cherokee-ийг бусдаас гойд ялгаруулна.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ + ТОМ ДЭЛГЭЦ

Jeep брэндийг аюулгүй байдал гэх үг ямагт дагаж байдаг. Grand Cherokee эгнээндээ байхад туслах, гэнэтийн үед зогсох, жолоочид харагдахгүй хэсгүүдийг хянах (blind-spot), автомат жолоодлогын систем, арын камерын дүрсээ харах урд толь зэргийг багтаажээ. Орчин үед автомашин зөвхөн тээврийн хэрэгсэл бус технологийн нэгэн том чиглэл болж буйг Grand Cherokee мэдрүүлнэ.

Энэ бүх технологийг хялбархан удирдаж болох инфотэйнмент дэлгэцийг дурдахгүй өнгөрч болохгүй. Байршил тогтоох систем, ухаалаг утсаа холбох холболт, ухаалаг хажуугийн толь гээд хэрэгтэй бүх үйлдлээ энэхүү дэлгэцээс удирдах боломжтой. Салхины шилэн дээрх дэлгэцээс чухал хэрэгцээт мэдээллүүдийг харж, утасгүй цэнэглэгч тавцан дээр ухаалаг төхөөрөмжүүдээ цэнэглэж болно. Мөн салоны камерын тусламжтайгаар хоёр, гуравдугаар эгнээг хянах боломжтой. Хүүхэдтэйгээ зорчиж буй үед энэхүү нэмэлт хэрэг болох нь дамжиггүй.

ИЛҮҮ ҮЗҮҮЛЭЛТ + ИД ШИДИЙН ХӨДӨЛГҮҮР

Тавдугаар үеийн Grand Cherokee-ийн амин зүрх болох 8 тонныг чирэх чадалтай, V6 Pentastar хөдөлгүүр нь хүчин чадал өндөртэй ч, түлш зарцуулалт багатай гэдгээрээ олон улсын зах зээлд алдартай. 2011 онд танилцуулсан уг хөдөлгүүр одоогийн байдлаар дэлхий дахинаа 10 сая гаруй төмөр хүлгийн амин зүрх болон цохилж байна. Найман шатлалт, автомат хурдны хайрцагтай учир бартаат, өгсүүр замыг ажрахгүй туулахын зэрэгцээ хотын тэгш замд ч илүүрхэж чадна. Тийм ч учир V6 Pentastar зургаан жилийн турш дараалан FDA Canada байгууллагаас Канад улсад хамгийн өндөр борлуулалттай, шилдэг хөдөлгүүрийн шагналыг хүртжээ.

Jeep-ийн нэрийн хуудас болох 4×4 чадамж, дөрвөн дугуй хөтлөх системийн тусламжтай цас, мөс, шавар, ус, хад, асга гээд бүх төрлийн замд “мангас” л гэсэн үг. Эрс тэс уур амьсгалд тус болох нэгэн нэмэлт бол гарцаагүй 91м хүртэлх зайнаас автомашинаа урьдчилж халаах болон хөргөх боломж билээ.

7 ХҮРТЭЛХ ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ОРОН ЗАЙ

Grand Cherokee-ийн өөр нэгэн давуу тал нь тав болон долоон суудлын сонголт билээ. 4,9м урттай энгийн загвар нь таван суудалтай бол 5,2м урттай L загвар нь долоон суудалтай. Өнөр гэр бүлийн хэрэгцээнд төгс зохицох L загварын арын таван суудлыг хэвтүүлж ачааны хэсэг гаргаж болно. Ингэснээр 1,328-2,395л багтаамжтай болох аж.

Уг төмөр хүлгийн resale value буюу үнэ цэнээ хадгалах байдлыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Jeep брэндийн автомашинууд чанар сайтай, эдэлгээ даадаг учир худалдан авсан өдрөөсөө эхлэн үнэ цэнээ бага алддагаараа алдартай. Тавдугаар үеийн Grand Cherokee ч гэсэн мөн адил. CarEdge сайтын хийсэн тооцооллоор жил бүр 20,000км зам туулсан тус загвар таван жилийн хугацаанд үнэ цэнээ ердөө 38 хувиар алдах аж. Энэ нь ижил төрлийн загваруудтай харьцуулахад тун сайн үзүүлэлт билээ.

Ямар ч цаг үед аюулгүй байдал, тав тухыг түүнд даатга.

Go anywhere. Do anything.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7718-1111, 9910-9084, 9999-7411, 9907-8052, 8888-9951 дугаараас аваарай.

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүр явах замд байрлах “MSM Automotive” үзэсгэлэнгийн танхим.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ