News

TIME SQUARE САЛБАРЫН НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ

2023.12.12

МСМ Группийн зүгээс засвар үйлчилгээний шинэ салбар болох Time Square салбартаа оны сүүлийн ОНЦГОЙ урамшууллаа задаллаа.

Time Square салбар нь нэгэн зэрэг өдөрт 25 гаруй автомашин хүлээж авах хүчин чадалтай, 13 мэргэшсэн инженер техникийн ажилчидтайгаар чанарыг эрхэмлэн, Mercedes-Benz, Ford, Jeep, Ram Trucks болон BYD брэндийн автомашины олон улсын үйлдвэрлэгчийн стандартад нийцсэн засвар үйлчилгээ, оригинал сэлбэг, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үзлэг оношилгоо зэрэг автомашины стандарт, урсгал үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэн ажиллаж байна.

Бид Time Square салбарын нээлтийн өдөрлөгөөр хүрэлцэн ирж, үйлчилгээ авсан харилцагч бүрдээ

  • Автомашины угаалгын эрх
  • Дараагийн ээлжит авто үйлчилгээнд үнийн дүн харгалзахгүй 30% хөнгөлөлт авах

эрхийн бичгийг бэлэглэхээс гадна салбараар зочилсон хүн бүрийг амтат жигнэмэг, халуун кофегоор дайлах болно. Урамшуулалт өдөрлөг 01-р сарын 31-ийгг дуустал үргэлжилнэ.

Мөн урамшуулалд хамрагдсан нийт харилцагчид дундаас бид 8 СУПЕР азтан тодруулах бөгөөд бид азтанууддаа

  • 9 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хуулга тавиулах эрх *1
  • 2 сая төгрөгийн үнэ бүхий кузов засварын эрх *1
  • 2 удаагийн урсгал засвар үйлчилгээ хийлгэх эрх *3
  • 3 удаагийн автомашин угаалгын эрх  *3

зэрэг шагналуудыг бэлтгээд байна. Азтаныг бид 02 сарын 01-ний өдөр MSM Automotive хуудсаар шалгаруулах болно.

📞 Үйлчилгээний цаг захиалах утас: 7718-1111

⏰ Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг, 08:00 – 17:00 цагийн хооронд

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж, Time Square хотхоны 501 тоот байрны зүүн талд, B1 давхар

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ