News

Ямар ч хязгаарыг давах хүчтэй БАРТААТ ЗАМЫН БААТАР Ford Bronco

2024.04.26

1965-иад онд бартаат замын адал явдалд зориулан бүтээгдсэн машин ховор байсан үе ба энэ үед Форд компани өөрсдийн бүтээсэн хамгийн анхны SUV ангиллын машин болох Бронко-г дэлхий дахинаа танилцуулсан.

Форд Бронко-гийн үүсэл гарал хэрхэн эхэлсэн бэ?

Дэлхийн 2-р дайны дараа, Америк аж үйлдвэрийн аварга болсон. Форд компани дайны үед шаардлагатай тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд оролцдог автомашин үйлдвэрлэгчдийн нэг байсан ба үүний үр дүнд шинэ бүтээгдэхүүн, зах зээл тэдэнд гарч ирсэн.

1964 онд өнөө цагийн хамгийн алдартай машины нэг болох Форд Мустанг худалдаанд гарсан ба уг зохион бүтээгчид Фордын түүхэнд урьд хожид байгаагүй шинэ зах зээл болох БАРТААТ ЗАМЫН SUV загварын машиныг бүтээхээр шийдсэн.

Тун удалгүй Ford Bronco-н үйлдвэрлэл эхэлж , 1965 онд худалдаанд гарсан. Эхний үеийн Форд Бронко нь SUV машинд тусгайлан зориулж бүтээсэн цоо шинэ явах эд анги дээр суурилан бүтээгдсэн . Энгийн бөгөөд бат бүх загвар, хэмжээний хувьд Jeep CJ-5 ба CJ-7 хоёрын хооронд цаашлаад өөрт тохирох хөдөлгүүрийн багтаамжтайг сонгох боломжтой зэрэг байсан нь худалдан авагчдын сонирхлыг тухайн үед маш хурдан татан нэр хүндийг бий болгож эхэлсэн байдаг.

60-н жилийн түүхийг бүтээж буй Ford Bronco нь 2021 онд бүрэн шинэчлэгдэж одоогоор 6 дахь үеийн загвар дээр явж байна.

Шинэчлэгдсэн загварын хамгийн өндөр тоноглолтой BRONCO BADLANDS-г МСМ Групп нь албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэдээ санал болгож байна.

Ангилалдаа хамгийн хүчирхэгт тооцогдох 2.7L Багтаамжтай V6 ECOBOOST хөдөлгүүр

330 морины хүч бүхий 10 шатлалт хурдны хайрцаг нь 67:8:1 харьцаагаар ажиллах чадвартай бөгөөд хөдөлгүүрийн хүчийг хамгийн оновчтой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хаашаа ч явж болохоор 4×4 систем

Badlands загвар нь Advanced 4×4 буюу автоматаар 2H эсвэл 4H горимуудаас тохируулан явах боломжийг олгоно. Энгийн засмал дээр явах үед 2H болж шатахуун хэмнэх бол бартаанд гарахад автоматаар 4H болж туулах чадварыг нэмэгдүүлнэ.

G.O.A.T Modes буюу ямар ч гадаргууд зохицох жолоодлогын горимууд

Normal- Өдөр тутмын хэрэглээнд, Eco- Шатахуун зарцуулалтыг багасгах, Slippery- Халтиргаатай замд аюулгүй жолоодох, Sand- Элсэрхэг зөөлөн гадаргууд аюулгүй жолоодох, Mud- Шавартай эсвэл ердийн бус гадаргуу дээр жолоодох, Sport- Спорт төрлийн өндөр гүйцэтгэл үзүүлэх, Rock Crawl- Хад асга ихтэй чулуурхаг гадаргуу дээр жолоодох, Baja- Бартаат замд өндөр хурдаар хурдлах боломжийг тус бүр олгох жолоодлогын горимуудтай.

Бронко гаднаа ч тэр дотроо ч тэр сэтгэл хөдөлгөм зүйлсээр баялаг

Бронко лого бүхий арьсан суудлууд болон салоны цахилгаан төхөөрөмжүүд бүгд усны хамгаалалттай. Мэдээж шал нь тэр чигтээ резин материалтай ба ус шавхах жижиг нүхтэй.

Хаашаа ч сэтгэл амар, дураараа давхиулах бартааг туулахаар бүтээгдсэн эмнэг азарга FORD BRONCO урьдчилсан захиалга авч эхэллээ.

Та Ford Mongolia Facebook хуудас болон 7718-1111, 9905-0260, 9911-8368, 9910-6507, 99060576 дугаараар борлуулалтын зөвлөхүүдтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ