Эд анги
Духны ремень
РЕМЕНЬ
Ремень нь хоёр ба түүнээс дээш эргэлтийн голуудыг механикаар холбох уян резинэн материал юм. Хөдөлгүүрийн эргэлтийг жигд ажиллах нөхцөлөөр хангаж бүх эргэлтийг нэгэн зэрэг байлгадаг моторын урд хэсэгт байрладаг ременийг духны ремень гэдэг.
Дуураймал ремен нь баталгаат ременьтэй ижил урттай байдаг ба өөр материалаар хийгдсэн, цаг хугацаа өнгөрөх тусам сунаж хөдөлгүүрт догол гарч хүчгүй болох бензин их зарцуулах, бүр цаашилбал хүмүүсийн хэлдгээр мотор цохих буюу эвдрэх эрсдэлтэй дагуулдаг.
Хагарсан эсвэл урагдсан ремень нь хянах самбарт алдаа заалгүй тасарч хөдөлгүүрт том гэмтэл үүсгэх аюултай. Тиймээс та өөрийн машинд тогтмол засвар үйлчилгээг хийлгэж хуучирсан ременийг шинэ баталгаат ременээр сольж байх нь чухал юм.