Эд анги
Хөдөлгүүрийн тос
Хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн энерги алдалт, дулаан алдалт, элэгдэл хорогдол болон халалт зэргээс сэргийлэх болон хөдөлгүүрийн механизмуудыг тослох үүрэгтэй.
Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэдэг.
Зуурамтгай чанар нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тусам багасаж, багасах тусам ихэсдэг. Өндөр халалттай үед зуурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дэхь үрэлцэж буй гадаргууны тосны плёнкны бат бөх чанар ба систем дэхь даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутанд тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй байх юм. Дээрх нөхцөл байдлуудтай уялдаж хөдөлгүүрийн тосыг чанараар нь:
- Өвлийн тос
Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог.
- Зуны тос
Зуурамтгай чанар нь өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог.
- Бүх улирлын тос
Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг, өндөр температурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдоггүй чанарыг бий болгосноороо онцлогтой.
Монголын эрс тэс уур амьсгалд бүх улирлын тос нь зохицохгүй ба тухайн улиралд нь таарсан зориулалтын тосыг цаг тухайд нь сольж байх нь зөв.
Баталгаат хөдөлгүүрийн тос нь дараах үндсэн давуу талуудтай.
- Тослох, үрэлт болон элэгдлийг багасгах – Хөдөлгүүр ажиллаж байх үед эд ангиуд хоорондоо харилцан үрэлтэд орж байдаг. Тос нь эд ангиуд дээр тосон бүрхүүл үүсгэж хуурай үрэлт үүсэхээс сэргийлнэ.
- Хөргөх – Хөдөлгүүрийн ажиллагаанаас үүсэх халалтыг өөртөө шингээж халалт үүсэхээс сэргийлдэг.
- Тусгаарлах – Поршин болон цилиндрийн хананы хооронд тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
- Зэврэлтээс сэргийлэх – зэврэлт үүсэхээс сэргийлнэ.
- Цэвэрлэх – Хөдөлгүүрт үүсэх болон үүссэн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй.