Эд анги
Тоормос
Машин дахь тормосны шингэн нь тормосны дөрөөн дээр гишгэхэд үүсэх даралтыг тормосны наклад руу дамжуулах юм. Өөрөөр хэлбэл тормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг учраас түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэх зорилгоор тормосны системд ашигладаг. Тормосны шингэн нь температурын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай байдлаар зохиогдсон байдаг.
Албан ёсны тормосны шингэний давуу талууд:
- Зэврэлт болон резин эд ангийн насжилт уртасна.
- Тослог чанартай.
- Хэт халалт болон хөрөлтийг тэсвэрлэх чадвартай.
Албан ёсны тормосны шингэн нь жолоодлогын үед найдвартай ажиллах ба чанар муу тормосны шингэн нь стандартад нийцэхгүйгээс гадна автомашины тормослох чадварыг бууруулж аюул осол гарах боломжтой.