Эд анги
Хурдны хайрцаг
Хурдны хайрцгийн тос нь араа дискүүдийг тослох болон тэдгээрийн найдвартай ажиллагааг хангаснаар араа шилжилт дуу багатай, зөөлөн шилжих боломжийг бүрдүүлдэг. Замын нөхцөл байдлаас шалтгаалж автомашинд тохирсон хөдлөх хүч шаардагдах бөгөөд кроп нь араагаар дамжуулан эргэх хүчийг зохицуулна. Бага хурдтай явахад хүнд араа шаардагдана хурд нэмэх тусам хөнгөн араа руу шилжинэ.
Автомашины хурдны хайрцаг нь дотроо “Механик” болон “Автомат” гэсэн 2 төрөл байдаг.
Механик кроптой бол арааг консоор дамжуулан салгаж шилжүүлнэ. Хөдөлж эхлэхдээ нэгдүгээр араанд залгаж улмаар хөнгөн араа руугаа шилжүүлнэ.
Автомат кроп нь конс гишгэх, араа солих зэрэг ажлыг таны өмнөөс хийнэ. Та замаа хараад жолоодох л үлдэнэ. Олон төрлийн мэдрэгч, соленоид хавхлагууд, гидрийн хүч болон компьютерын удирдлагаар дамжуулагдаж замын нөхцөл байдал автомашины хурданд тохирох арааг залгаж шилжүүлнэ.
Энэхүү 2 төрлийн хурдны хайрцагт өөр төрлийн тос ашиглана.